Цэг, цэг

Зохиолч: Сүгимото Рэйко

Зураач: Фүкүда Тошио, Акико

Орчуулсан: Батсайханы Есүлэн

Номын нүүр зураг: Бамбарууш харандаа бариад цэг зуржээ.

1

Өнгийн харандаагаар тог гэж дартал,

нэг цэг.

Нэг цэг нэг л уйтгартай байх чинь.

Зурагт: Харандаа барьсан бамбарууш, улаан цэг байна.

2

Тог тог гэж дартал,

хоёр цэг.

Хоёр адилхан цэгтэй болчихлоо, ямар гоё вэ.

Хоёр цэгийг хооронд нь холбоод үзтэл зураас болчихлоо.

Зурагт: Зургийн зүүн талд улаан нэг цэг, цэнхэр нэг цэг байна. Баруун талд Харандаа барьсан бамбарууш хоёр цэгийг шар зураасаар холбож байна.

3

Тог тог тог гэж дартал,

гурван цэг.

Холбосоор холбосоор гурвалжин хэлбэртэй уул болчихлоо.

Гурвалжин хэлбэртэй малгай ч гэсэн зурчих юм байна шүү.

Зурагт: Зургийн зүүн талд гурвалжилж хатгасан гурван цэг, баруун талд Харандаа барьсан бамбарууш, зураасаар холбож зурсан гурван цэг байна.

4

Тог тог тог тог гэж дартал,

дөрвөн цэг.

Цэгүүдийг холбож зурсаар дөрвөлжин дүрс болчихлоо.

Зурагт ном уу, алчуур уу?

Зурагт: Зургийн зүүн талд дөрвөлжилж хатгасан дөрвөн цэг, Баруун талд Харандаа барьсан бамбарууш, дөрвөн цэгийг зураасаар холбосон байна.

5

Тог тог тог тог тог  гэж дартал,

таван цэг.

Зураас хоорондыг дайруулж таттал од болчихлоо.

Тойруулаад зураасаар холбовол гэрийн дүрс ч болчих шиг.

Зурагт: Зургийн зүүн талд тойруулж хатгасан таван цэг, Баруун талд Харандаа барьсан бамбарууш, таван цэгийг зураасаар холбож од, гэр зуржээ.

6

Тог тог тог тог тог тог гэж дартал,

зургаан цэг.

Чадчихлаа шүү дээ.

Яст мэлхий толгойгоо дотогш оруулчихлаа.

Бас, далай дээрх завь болж байна шүү.

Зурагт: Зургийн зүүн талд тойруулж хатгасан зургаан цэг, Баруун талд Харандаа барьсан бамбарууш зургаан цэгийг зураасаар холбож мэлхий, далай дээрх завь зуржээ.

7

Тог тог тог тог тог тог тог гэж дартал,

долоон цэг.

Юу, юу болох бол?

Олон янзаар оролдож үзтэл үлэг гүрвэл болчихлоо.

Зурагт: Зургийн зүүн талд долоон цэг, Баруун талд Харандаа барьсан бамбарууш үлэг гүрвэл зуржээ.

8

Тог тог тог тог тог …

Зөндөө олон цэг.

Бороо орж байна шүү.

Зурагт: Харандаа барьсан бамбарууш, бас шүхэр бариад бороонд зогсоно.

9

Яадаг билээ. Ширүүн салхи салхилаад эхэллээ шүү.

Шуугиж байна.

Зурагт: Харандаа барьсан бамбарууш, салхилж шуугих цэгүүд байна.

10

Битгий хийсээрэй, нааш ир цэгнүүдээ.

Хоорондоо холбогдоод, дарааллаад байж байгаарай.

Зурагт: Харандаа барьсан бамбарууш, маш олон цэг, зураас байна.

11

Хоорондоо холбогдоод өгөөрэй.

Болж байна шүү.

Том тойрогтой болчихлоо.

Ашгүй салхи зогсоод нар гарч ирлээ.

Зурагт: Харандаа барьсан бамбарууш, хоорондоо холбоотой олон цэг байна.

12

Бид ч гэсэн,

тог тог тог.

Хоорондоо холбогдвол юуг ч хийж чадна.

Зурагт: Харандаа барьсан бамбарууш найзуудын хамт байна. Бүгд нэг нэг харандаа бариад цэг зуржээ.

13

Бүгдээрээ холбогдоцгооё.

Дэлхийтэй холбогдоцгооё.

Зурагт: Харандаа барьсан бамбарууш найзуудын хамт дэлхийг нартай нь, үүлтэй нь, цөөрөмд сэлэх загастай нь зурж байна.

14

Бид ч гэсэн дэлхийн нэгэн цэг билээ.

Зурагт: Харандаа барьсан бамбарууш найзуудын хамт гар гараасаа барин цэгээр зурсан дэлхийг тойрон бүжиглэж байна.

15

Зурагт: Харандаа барьсан бамбарууш цэг зуржээ.