Зохиолч: Хама Нацүко
Зураач: Ёкояма Ёохэй
Орчуулсан: Батсайханы Есүлэн
Эртээ урьдын цагт, тэртээ нэгэн газар өвгөн эмгэн хоёр аж төрөн амьдран суудаг байжээ.
"Маргааш цагаан сар болох нь шүү. Даанч манайд идэх будааны амттан ч алга."
"Нээрэн тийм юм байна."
"Нэг юм хийж зараад будааны амттангаа авъя."
"За, энэ хатаасан дэрсээр малгай хийж заръя."
Өвгөн эмгэн хоёр гарамгай гэгч нь малгай хийжээ.
Таван малгай бэлэн болов.
Өвгөн малгайгаа барьсаар зах дээр иржээ.
"Малгай байна шүү, малгайгаа аваарай", гэсэн боловч нэг ч малгай зарагдсангүй.
"Өө, баларсан юм. Цас ороод эхэлчих юм. За одоо яая гэхэв, харья даа."
гэсээр өвгөн гэрийн зүг явав. Цас ч лавсан орж эхэллээ.
"Хөөе, тэнд хэн нэгэн байна уу даа."
Ойртоод хартал чулуун бурхан байв. Зам дээр зургаан чулуун бурхад дарааллан байж байхыг олж харав.
"Эд нар цасанд дарагдаад даарч байгаа байх даа. Нээрэн малгайгаа өмсөгчихье."
Өвгөн зарагдаагүй малгайгаа чулуун бурхадад өмсгөв.
"Яадаг билээ. Зургаан чулуун бурхан, таван малгай байгаад нэг дутаад байдаг ... Ерөөсөө миний малгайг өмсчих."
Өвгөн гэртээ харив.
"Эмгээн, замд чулуун бурхад даарсан янзтай харагдаад байхаар нь малгайгаа бүгдийг нь өгчихлөө."
"Сайн зүйл хийжээ. Тэд ч баярлаж байгаа даа."
Тэр орой, өвгөн эмгэн хоёрыг унтаж байтал, холоос дуун чимээ гарлаа.
Зургаан чулуун бурхад:
"Малгай өгсөн өвөө байна уу? Гэр нь хаа байна?"
гэж дуулсаар, өвгөн эмгэн хоёрын гэрийн урд ирээд дуун чимээ зогсчээ.
Тэгтэл нэг том зүйл хөдөлгөж байгаа мэт чимээ гарчээ.
"Эмгээн, яадаг билээ. Манай гэрийн өмнө зөндөө их будаа загас үлдээсэн байна."
Зургаан чулуун бурхад үлдээсэн байжээ.
Өвгөн эмгэн хоёр талархсан сэтгэлээ илэрхийлж залбирчээ.
Ийнхүү өвгөн эмгэн хоёр урьдын адилаар эвтэй найртай сайхан амьдарч гэнэ.
おくづけ
「かさじぞう」モンゴル語
文:浜 なつ子
絵:よこやま ようへい
翻訳:バタサイハン・イェスーレン
朗読:エンフタイバン・エンフゲーレル
音楽:秋山裕和
企画:にほんごの会くれよん
制作:多言語絵本の会RAINBOW
協力:JICAウランバートル市における障害者の社会参加促進プロジェクト
"This work is not for sale, nor for revision, nor for any change."